2014-05-08
Windows XP boot CD хэрхэн бэлдэх вэ?
- Энэ хичээл нь Nero Burning ROM 6.3.1.20 дээр бэлдсэн болно. Гэхдээ бусад хувилбарууд дээр ч гэсэн ажиллана гэж бодож байна. Зурагт хичээл. - Хэрвээ таньд Nero Burning Rom байхгүй бол Самбарын Програм софтууд хэсгээс орж татаж аваарай. 1.) Хэрэв Service Pack (SP) буюу шинэчлэлттэй Компакт диск (КД) бэлдэх гэж байгаа бол энд дарж хэрхэн шинэчлэлт суулгахыг Англи хэлээр үзэж болно. 2.) За ингээд яг КД-гээ бэлдэж эхлэе. Хамгийн эхлээд дараах файлыг татаж ав (bootfiles.zip ~1.07KB) 3.) Татаж авсан bootfiles.zip файлаа C:OSBOOT гэсэн хавтас үүсгэн тэндээ задалж BootSector файлаа (boot.ima) бэлдэнэ. 4.) C:OSROOT гэсэн хавтас үүсгэ. Тэндээ WindowsXP-ийнхээ суулгацын бүх файлаа хуул. Start Nero - Burning Rom програмаа эхлүүлнэ. File > New... доорх байдлаар Файл цэснээс шинэ гэдгийг сонгоно. No wizard гээд гарч ирэх New Compilation гэсэн цонхонд доорх тохиргоог хийнэ. 1.) Урд цэснээс CD-ROM (Boot) -г сонгоно. 2.) Source of boot image data. хэсэгт Image file -г сонгоно. 3.) Enable expert settings (for advanced users only!) гэсний урд чагтыг чагтлана. 4.) Kind of emulation: сонголтыг No Emulation -ээр сонгоно. 5.) Load segment of sectors (hex!): цонхонд дөрвөн тэг 0000 бичнэ. 6.) Number of loaded sectors: цонхон дахь утгыг 4 гэж бичнэ. 7.) Platform identifier: сонголтыг Intel x86 compatible гэж сонгоно. 8.) Зураг дээрх байдлаар Image file хэсэг Browse... точвчыг дарна уу. Эхлээд задалж бэлдсэн BootSector файл(boot.ima) -г C:OSBOOT хавтаснаас зааж өгөөд Open товчийг дар. Дээд хөндлөн цэснээс ISO цэсийг сонгоод - File name length -ийг Max. of 31 chars (ISO Level 2) гэж сонго. - Format -ийг Mode 1 болгож сонго. - Character Set -ийг ISO 9660 (standard ISO CD-ROM) гэж сонсо. - Joliet гэсний урд талын чагтыг бөглө. - Relax ISO Restrictions гэсэн хэсэгт бүх чагтыг бөглө. - Allow more than 64 characters for Joliet names гэсэн чагтыг бас бөглө. Хөндлөн цэснээс Label цэсийг сонго. Also use the ISO 9660 text for Joliet гэсэн бичигний урд талын чагтыг ав. Volume Label КД-ы нэрийг ISO 9660 ба Joliet хэсгүүдэд бичиж өг. КД-ы нэрийг өгөхдөө доорх холбоосоор орж өөрийн үүсгэх гэж буй КД-ы нэрийг олоод өгөөрэй! - Windows 2000 CD Labels (TTID# 269) - Windows XP SP0 CD Labels (TTID#226) - Windows XP SP1 CD Labels (TTID#283) - Windows XP SP1a CD Labels (TTID#312) - Windows XP SP2 CD Labels (TTID#342) - Windows 2003 Server RTM CD Labels (TTID#292) - Windows 2003 Server SP1 CD Labels (TTID#355) Tэгээд More fields товчийг дар. Яг доорх зурагтай адилаар бөглөөд OK товч дараарай. Хөндлөн цэсний Burn цэс рүү орно. - Write -ын өмнө чагтлана. - Finalize CD (No further writing possible!) -г бас чагтлана. - Write Method сонголтыг Disc-at-once гэж сонгоорой. (миний туршиж үзсэнээр Track-At-Once ч гэсэн ажиллаж байсан.) - Тэгээд New товчийг дараарай. - C:OSROOT гэсэн суулгацаа хуулсан хавтасаа File Browser хэсэгт сонго. - Тэндээсээ WindowsXP-ийнхээ суулгацын бүх файлаа идэвхижүүлэн чирж ISO1 талбарт зурагт харагдаж буй байдлаар хий. - Write CD Dialog товчийг дээрх зурагт цэснээс сонгож дар (зураг дээр хулганы заагч байгаа товч). нээгдсэн цонхонд Boot цэсийг соно. - Тохиргоогоо сайтар нягтлан шалга. - Тэгээд Burn буюу шарах товчийг дар. Бичиж дуустал хүлээнэ. Дуусахад OK товч дарна. Бас Done товч дарна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax